Шинэ Зеландад амь үрэгдэгсдийн тоо 40-д хүрээд байна

Шинэ Зеландад үл таних этгээдүүд лалын шашны сүмүүдэд  хүмүүсийг буудсанаар  40-оос цөөнгүй мөргөлчин амь үрэгджээ.  “Otago Daily Times” сонинд ингэж бичсэн байна.

 Мөн 20 гаруй хүн шархадсан тухай мэдээ байна..

 

Гэмт этгээдүүдийн нэг нь өөрсдийн үйлдлийн дүрс бичлэг хийж, Интернэтээр шууд дамжуулсан байна. Тэр нь Австралийн хэт барууны үзэлт  иргэн байжээ. Тэрээр  энэ хэрэг явдал болохын  өмнө 37 хуудас тунхаг нийтлүүлж, өөрийн үйлдлийг террорын ажиллагаа хэмээн бичсэн байна.

 Хоёр эрэгтэй Крайсчерч хот болон түүний захын Линвуд суурин дахь лалын шашны сүмд  мөргөл эхлэмэгц дайран орж,  хүмүүсийг бууджээ.  Түүнчилэн шархдагсдыг хүргэсэн эмнэлгийн хавьд бас  нэг гэмт этгээд мөн  тэсрэх бодис бүхий машин байсан тухай мэдээлсэн байна.

Гэмт этгээдийг эхнээс нь саатуулж эхлээд байгаа юм.

 

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн болсон явдлыг тус орны түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн нэг  хэмээн  тодорхойлсон байна.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

muslim - 202.131.225.1972019-03-17 11:57:43

allah akbar

M - 103.26.195.472019-03-15 19:39:40

allah akbar haha