ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба: 49 удаа хутгалуулан амиа алдсан хэргийг 20 жилийн дараа илрүүллээ

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 2018 онд тус алба нийт хэчнээн хэрэг дээр ажилласан, хэдийг нь прокурорт шилжүүлсэн тоон мэдээллийг танилцуулав. Мөн хэрэг хуучирдаггүй гэдгийг анхааруулав.

Учир нь хорин жилийн өмнө үйлдэгдсэн, 49 удаа хутгалан, хүний аминд хүрсэн хэргийг 20 жилийн дараа илрүүлэхэд 18 настай иргэн үйлдсэн байжээ. 

Мөн хоёр жилийн хугацаанд 12 мянган иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албанаас үргэлжлүүлэн шалгаж байна.Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир эрэн сурвалжилж байгаа талаар Мөрдөн байцаах албанаас  мэдээллээ.


Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонбаатар “ Сүүлийн үед сүлжээний гэмт хэргээс үүдэн маш олон иргэн хохирч байна. Тухайлбал, “Жи тайм” гэх Казакстанаас орж ирсэн сүлжээний гэмт хэрэг манай албанд шалгагдаж байна. Хэргээс үүдэн 11 734 иргэн хохироод байгаа ба эдгээр иргэд мэдүүлэг өгч шалгагдаж байгаа.


Сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байна. Харамсалтай одоогоор энэ иргэн олдоогүй байна.


Энэ хэрэг дээр 6,9  тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн байгаа. Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурор руу саналаа хүргүүлэн ажиллаж байна. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад, битүүмжлэгдсэн хөрөнгийг хохирогч нарт олгох эрхзүйн орчин бүрдээгүй учраас холбогдох журамд өөрчлөлт оруулснаар хохирлыг барагдуулах боломж бий” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochiun - 66.181.164.1812019-03-16 11:57:43

Муратыг оргон зайлахад тусалсан улсуудаа шалгаач ээ

з - 64.119.19.102019-03-16 09:00:32

маратыг гэрт нь явуулчихсан юм уу

зочин - 202.9.42.1272019-03-15 23:51:07

Хөөе!!!!!!!!!!!! Төрөөгүй байхдаа хүн алаад байвал юу болох вэ?

Зочин - 49.49.234.852019-03-15 21:13:07

20 жилийн өмнө үйлдсэн хэргийг илрүүлхэд одоо 18 настай хүн байгаа юм шиг л ойлгодож бна мэдээ бичигч мэдрэл нь гайгуу байгаа