Туркд Монгол охиныг хөнөөсөн Турк эр амиа хорложээ

Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан хэрэг гарсан.

Түүнчлэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд сэжигтэнг Туркийн хууль, хяналтын байгууллагаас цагдан хориод байгаа гэх мэдээллийг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээлж байсан билээ. Энэ талаар бид Турк дэх албан ёсны эх сурвалжаас тодруулахад, амиа алдсан монгол эмэгтэй 18 настай бөгөөд ажил хийдэг байсан. Тэрээр Станбул хотод амьдардаг байжээ. Мөн турк улсын иргэнтэй хамтран амьдардаг байжээ. Түүнийг хамтран амьдрагч турк залуу нь буудаж хөнөөсөн бөгөөд дараа нь өөрийгөө буудаж амиа хороосон байна. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараагаар хэргийг Туркийн хуулиар шийднэ. Хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргасан тохиолдолд манай улсын Гадаад хэргийн яам, Турк дэх консулын газраас холбогдох арга хэмжээг авч ажиллана гэлээ.

Хохирогчийн эцэг, эх нь Гадаад хэргийн яамны Консулын газарт гомдол гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Турк дэх өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хэргийг хааж магадгүй гэх мэдээллийг тус улсын цагдаа, шүүх, прокурорын газраас нь өгсөн байна. Хэрэв хэргийг хаавал ар гэрийнхэн нь хаана нутаглуулах хүсэлтэйгээ албан ёсны газарт нь гаргах ёстой. Туркт нутаглуулах шийдвэр гаргавал тус улсаас бүх зардлыг нь даадаг бол Монголд нутаглуулахад ар гэрийнхэн нь өөрсдөө зардлаа даадаг аж.  Гадаад харилцааны яамны Консулын газраас “Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга. Талийгаачийн ар гэрийнхэн тодорхой мэдээллийг өгөхгүй байхыг хүссэн. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас хүндэтгэлтэй хандана уу” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ggg - 202.9.42.2262019-03-14 21:23:29

laliinhan shiruun shuu shiruun..

:) - 112.72.12.142019-03-14 13:05:59

"сэжигтэнг Туркийн хууль, хяналтын байгууллагаас цагдан хориод байгаа" гэснээ дараагийн өгүүлбэрт Түүнийг хамтран амьдрагч турк залуу нь буудаж хөнөөсөн бөгөөд дараа нь өөрийгөө буудаж амиа хороосон байна" гэжээ. тэгэхээр цогцосыг цагдан хорьсон болж байна уу айн :)