Аваргуудын лигт Роналдугийн хет трикт Месси хос гоолоор хариу барив


Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сүүлийн хариу тоглолтууд өчигдөр өндөрлөж, дараагийн шатанд өрсөлдөх найман баг тодорлоо.

"Барселон" (Испани) - "Лион" (Франц) - 5:1 (эхний тоглолт 0:0)

Гоолууд: Месси, 18 - пеналти (1:0). Коутинью, 31 (2:0). Тузар, 58 (2:1). Месси, 78 (3:1). Пике, 81 (4:1). У.Дембеле, 86 (5:1). 

            Уг нь Аваргуудын лигийн “дэлдэн” цомыг сүүлийн таван жилийн турш Испанийн багууд (“Реал” дөрвөн удаа, “Барселон” нэг удаа) авсан ч энэ удаа шөвгийн 16-гийн шатанд тус улсын “Реал”, “Атлетико” тэмцээнээс хасагдсан билээ. Лион хотноо эхний тоглолтдоо 0:0-ээр хуурай тэнцсэн “Барселон” талбай дээрээ өрсөлдөгчөө хожиж байж л шөвгийн наймд шалгарахаар байв.

            Иймээс ч Каталоны баг тоглолтын эхнээс довтолж эхлэн “Лион”-ы хамгаалагчид торгуулийн талбайдаа Суаресийг дүрэм зөрчин унагасны дараа шүүгч 11 метрийн цэг рүү заасан юм. Месси пеналтиг оновчтой гүйцэтгэсэн. Төдөлгүй Коутинью Суаресийн дамжуулалтаар тооны харьцааг 2:0 болгож, “Барселон” ч тайвширч дайралтын эрчээ сулруулсан юм.

            Тэгэнгүүт “Лион” бөмбөг бөөрөнхийг сануулан хариу гоолдож, тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж болохоор болсон. “Барселон”-ы дасгалжуулагч Валверде байдал бишдэж болзошгүйг мэдрэн талбай дээр довтлогч Дембеле, Видал нарыг гаргасан нь оносон гэлтэй.

            Үүний дараахан Месси гэнэт тэсэрч хоёр ч хамгаалагчийг хууран хоёрдахь гоолоо оруулж, улмаар Пике, Дембеле нарт гоолын дамжуулалт өгснөөр багаа дараагийн шат руу чирж орууллаа. Энэ нь Роналдугийн дуулиант хет трикт барьсан Мессигийн муугүй хариу гэж хэлж болох биз ээ.    

"Байерн" (Герман) – "Ливерпул" (Англи) – 1:3 (эхний тоглолт 0:0)

Гоолууд: Мане, 26 (0:1). Матип, 39 – өөрийн хаалганд (1:1). Ван Дейк, 69 (1:2). Мане, 84 (1:3).

            “Байер” Германы Бундеслигт, “Ливерпул” Английн Премьер лигт аваргалахын төлөө ач тач үзэлцэж байгаа тул аль аль нь Аваргуудын лигт амжилт үзүүлэхийг хоёрт тавьсан ч байж болзошгүй.

            Тоглолтод аль нэг баг давамгайлан довтлоогүй бөгөөд Аваргуудын лигт 100 дахь удаагаа талбай дээр гарсан “Байерн”-ы хашир хаалгач Нойер байж боломгүй алдаа гарган Манед хоосон хаалганд бөмбөг оруулах боломж олгосон юм. Гэвч тун удалгүй хажуунаас ирсэн дамжуулалтыг хаах гэж байгаад “Ливерпул”-ийн хамгаалагч Матип өөрийн хаалгандаа гоол оруулснаар тооны харьцаа тэнцсэн.

            Харин хоёрдугаар үед “Ливерпул”-ийн “нисдэг холланд” Ван Дейк булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсон юм. “Байерн”-ы дасгалжуулагч Ковач тоглолтыг аврахын тулд талбай дээр Коман, Ренату Санчеш, Горецка нарыг гаргасан ч тусыг эс олсон.

            Тоглолтын төгсгөлд Салахын гайхалтай дамжуулалтаар Мане дахин гоолдсоноор “Ливерпул” Аваргуудын лигийн шөвгийн наймд багтсан Английн дөрөвдэх багаар тодорсон юм.

Б.Туг 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Miga - 66.181.191.2042019-03-15 00:47:39

Cr7 muu helegchid bug ataarhagchid pele ch gesen haha

fff - 202.9.42.2262019-03-14 21:18:41

messi bol buh tsag ueiin hamgiin aguu toglogch gej hulbumbugiin haan pele helsen um gene bilee..

Sain uu - 103.26.193.1792019-03-14 15:50:55

Ronalda Messi-iin haana ch hurehgui harin muu tamirchid dotoroo bol iluu haragdaj bna gej uuu

Sain uu - 103.26.193.1792019-03-14 15:50:55

Ronalda Messi-iin haana ch hurehgui harin muu tamirchid dotoroo bol iluu haragdaj bna gej uuu

Sain uu - 103.26.193.1792019-03-14 15:50:55

Ronalda Messi-iin haana ch hurehgui harin muu tamirchid dotoroo bol iluu haragdaj bna gej uuu

Zochin - 103.206.195.2542019-03-14 12:47:31

eee Messi Ronaldug guitsehee baisaan, Messigiin hamtragch nar bugd 1r zeregleliin tamirchid Ronaldugiih bol 2-r zergiin tamirchid, teren dundaas tsoroitol toglono gedeg bol Messigiin hiij chadah zuil bishee ish ene neg bichij bgaa yum n Messigiin fan yum baihdaa goridood bgaamuu amjihguishde