‘Facebook’, ‘Instagram’, ‘What’s up’ -д саатал гарав


“Facebook”, “Instagram”, “WhatsApp” нийтийн сүлжээнд дэлхий даяар саатал гарсан нь DDoS-довтолгоотой холбоогүй бөгөөд доголдлыг бүрэн арилгахаар ажиллаж буй тухай “Facebook” корпорацийн төлөөлөгчид мэдээлжээ.

Дээрх гурван нийтийн сүлжээний хэрэглэгчид хувийн хуудсандаа нэвтрэх боломжгүй болж, зарим хавсралт аппликейшнийг ашиглаж чадахгүйд хүрсэн юм. Интернет дахь үйл ажиллагааг хянан судалдаг “Downdetector”-ийн мэдээлснээс үзвэл сүүлийн хэдэн цагт эдгээр нийтийн сүлжээний ажиллагаанд гомдоллосон хүмүүсийн тоо эрс буурчээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард “Facebook”-ийн ажиллагаа дэлхий даяар гацаж байсан билээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих