“Boeing” компани 737 MAX нисэх онгоцны нислэгийг түр зогсоохыг зөвлөж байна

Ингэхдээ энэ агаарын хөлөг аюулгүй гэдэгт урьдын адил итгэлтэй байгаагаа тус компани батлан илэрхийлсэн байна.

“Boeing”  компани дэлхий нийтэд Boeing 737 MAX  нисэх онгоцны нислэгийг түр зогсоохыг АНУ-ын иргэний нисэхийн удирдах газарт зөвлөж байна гэж тус компанийн сайтад бичжээ. 

АНУ-ын нисэхийн удирдах газар,  АНУ-ын тээврийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл, дэлхийн нисэхийн эрх баригчид болон үйлчлүүлэгчидтэй зөвлөлдсөний дараа ингэж шийдвэрлэснийг тус компани мэдэгдсэн байна. Сэрэмжлүүлэх үүднээс  ийм шийдвэр гаргаснаа  “Boeing” компанийнхан онцлон тэмдэглээд,  гэхдээ 737 MAX нисэх онгоц аюулгүй гэдэгт урьдын адил итгэлтэй  байгаа гэж дурджээ.

Компани 737 MAX нисэх онгоцууд осолдсон шалтгааны учрыг олохын тулд  бүхнийг хийж байгаа гэж “Boeing” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Деннис Муиленберг хэлсэн байна.

Этиопи улсад сүйрэл болсны дараа “Boeing” 737 MAX 8  болон “Boeing” 737 MAX 9 нисэх онгоцны нислэгийг түр зогсоох захирамжийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түрүүнд нь өгчээ. Хэд хэдэн орон мөн ийм шийдвэр гаргасан  юм. 


Boeing 737 MAX  нисэх  онгоц гуравдугаар сарын 10-нд Этиопи улсад улсад сүйрч, 157 хүн амь үрэгдсэн юм. 


С.Инда


Сэтгэгдэл бичих