Өнөөдөр: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

07:30 цагт БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга нар нийслэлд хэрэгжиж байгаа концессын төсөл арга хэмжээний хэрэгжилттэй танилцана. Утас: 88008781

09:00 цагт "Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сургалтыг НХГБХГ-ын хурлын танхимд зохион байгуулна. Утас; 99187024, 99736124

10:30 цагт Нийслэлийн ЗДТГ-ын "А" зааланд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Утас: 70119921

13:30 цагт ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд пи тооны өдрийг 4 дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна. Утас: 99119125, 88020593

14:00 цагт Нийслэлийн Иргэний Танхимд Нийслэл, дүүргийн хүүхдийн холбоо болон оролооцн  байгууллагуудын чуулга уулзалт болно.

Сэтгэгдэл бичих