“The voice” шоунд “Жаран цагаан адуу” дуу эгшиглэв


“The voice” телевизийн шоуны Франц хувилбарын шинэ улирал үзэгчдэд хүрч эхэлжээ. Тус шоуны оролцогч зураагч, аялагч Лили Чун хэмээх эмэгтэй эхний шатны шалгаруулалтад ''Жаран цагаан адуу'' монгол ардын дууг дуулсан бөгөөд хөгжим, хөөмий хосолсон үзүүлбэр үзүүлж, шүүгчдийг гайхшруулсан байна. Түүнчлэн Лили Чун үзэгч, шүүгчдийг байлдан дагуулж, үзүүлбэрийнхээ төгсгөлд дөрвөн шүүгчийг нэгэн зэрэг өөр лүүгээ харуулж, зөвшөөрүүлж чаджээ.

Дашрамд дуулгахад, Жаран цагаан адуу” дууг Монголын хязгаар нутгийнхны сэтгэлийн илрэл, тэдний амьдралаас урган гарсан гунигт дуун хэмээдэг. Мөн энэ дууг Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хоморголон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүхтэй холбох нь бий.

Сэтгэгдэл бичих