Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс медаль авлаа

Малайз улсын өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн 2019 оны 3 сарын 7-оос 10-ны хооронд Куала Лумбур хотод болжээ. Энэхүү тэмцээнд дэлхийн Хонгконг, Сингапур, Тайланд зэрэг 9 орны 1000 гаруй шилдэг тамирчид өрсөлдсөн байна. Тэмцээний үеэр А, В цагийн болзол хангасан тамирчидад "Токио-2020" олимп болон "Fina-2019" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох олон улсын эхний тэмцээн болжээ. Тус тэмцээнд Монгол Улсаас 11 тамирчин, 3 дасгалжуулагч албаны хүмүүс оролцсоноос "Сэлэм загас" клубын тамирчин Түмэнжаргалын Үжин 50 метр мэлхий сэлэлт, "Сэлэм загас" клубын тамирчин Энхтөрийн Эрхэс 100 метр араар даллах сэлэлт төрлөөр тус бүр мөнгөн медаль авлаа. Энэ нь Монголын усанд сэлэлтийн спортын хөгжил олон улсын түвшинд хүрч байгааг баталсан сайхан мэдээ юм.

Сэтгэгдэл бичих