Хошой аварга хоккейчид Airchina онгоцоор өнөөдөр эх орондоо ирнэ

Энэ сарын 01-09-ний өдрүүдэд Малайзын нийслэл Куала Лампур хотноо явагдсан "Asian challenge cup” шайбтай хоккейн тэмцээн монгол залуучуудын гялалзсан ялалтаар өндөрлөлөө. Куала Лампурын тэнгэрт Монголын далбаа мандаж, Төрийн дуулал эгшиглэлээ.

Финалд манай шигшээ баг Филиппины багтай таарсан. Хэсгийн тоглолтод тэдэнд 3:6 ялагдсан бол энэ удаад хариугаа авч, 6:3 ялалт байгууллаа. Цохилтын тоогоор ч 47:29 илт давуу байлаа. Гурван гоолоор тэргүүлж яваад 3:3 болж тэнцэж ирсэн ч манай хоккейчид дахин гоол алдсангүй, нэмж 3-ыг оруулснаар ялалт байгуулжээ.

Ийнхүү манай хоккейчид “Asian challenge cup”-д 2 жил дараалан түрүүлж байна. Битүү ордон байхгүй, байнгын хүнд нөхцөлд бэлтгэл сургууль хийдэг хоккейчид маань бор зүрхээрээ тэмцсээр хүндтэй гавьяа байгууллаа. Бас нэмж сайн мэдээ дуулгахад “Степпе Арена” ХХК-ийнхан Монголд анх удаа битүү мөсөн өргөө барих төсөл хэрэгжүүлж эхлээд жил гаруй болж байна. Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүлэх тэрхүү мөсөн өргөөг бүтээн байгуулсанаар, уг өргөөний битүү мөсөн талбайд хоккейн үндэсний шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хийх боломж ч бүрдэх юм. Тэд зөвхөн хоккейчид төдийгүй хөлдөө канки углаж үзсэн хүүхэд бүрийн, хүн бүрийн мөрөөдлийг биелүүлэх том зорилго тавин ажиллаж байгаа юм.

Ashian challenge cup тэмцээнд жил дараалан түрүүлсэн Монголын хоккейчид Airchina онгоцоор өнөөдөр эх орондоо ирнэ. 

Филиппин – Монгол 3-6

 (0-3, 1-0, 2-3)

1үе:

07:46   0-1       Bayarsaikhan Jargalsaikhan

08:16   0-2       Erdenesukh Bold (Enkhsukh Erdenetogtokh)

18:13   0-3       Gerelt Ider (Bayarsaikhan Jargalsaikhan)

2 үе

21:37   1-3       Julius Santiago (Carl Michael Montano)

3 үе

45:04   2-3       Jose Iñigo Cadiz (Carl Michael Montano)

46:02   3-3       Jan Aro Regencia (Benjamin Imperial, John Steven Füglister)

46:51   3-4       Bayarsaikhan Jargalsaikhan (Enkhamgalan Erdenejav)

47:54   3-5       Erdenesukh Bold (Gerelt Ider)

49:33   3-6       Bayarsaikhan Jargalsaikhan (Neguun Ganbat)

"Asian challenge cup” тэмцээний аваргууд

2008 – 1. Тайвань 2. Малайз 3. Хонконг

2009 – 1. АНЭУ 2. Тайланд 3. Малайз

2010 – 1. Тайвань 2. АНЭУ 3. Тайланд

2011 – 1. Хонконг 2. АНЭУ 3. Тайланд

2012 – 1. АНЭУ 2. Тайланд 3. Малайз

2013 – 1. Тайвань 2. Хонконг 3. Монгол

2014 – 1. Тайвань 2. АНЭУ 3. Монгол

2015 – 1. Тайвань 2. АНЭУ 3. Монгол

2016 - 1. Тайвань 2. АНЭУ 3. Монгол

2017 – 1. АНЭУ 2. Монгол 3. Тайланд

2018 – 1. Монгол 2. Тайланд 3. Филиппин

2019 – 1. Монгол 2. Филиппин 3. Сингапур

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

N - 203.91.115.2492019-03-11 08:59:36

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Zaaaaaa - 202.131.242.2542019-03-11 08:47:48

Ordongoo l hurdan barimaar bnadaa.

Саруул - 103.26.194.1222019-03-11 08:37:06

Хоккей гоё спорт манайхан сайн байна

Od - 66.181.161.302019-03-11 08:30:46

Amjilt. Ireeduitei sport ym bn mongold

Od - 66.181.161.302019-03-11 08:30:46

Amjilt. Ireeduitei sport ym bn mongold