Хошой аварга монголын хоккейчид өнөөдөр эх орондоо ирнэ

Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээн өчигдөр өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилтыг гаргалаа.

Манай шигшээ багийн залуус финалд Филиппиний багийг 6:3-аар хожсоноор энэ тэмцээний хошой аварга болж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Манай үндэсний шигшээ баг хэсэгтэй Малайзыг 9:5, Сингапурыг 13:3-аар хожсон ч Филиппиний шигшээ багт хожигдсон билээ. Хагас шигшээд талбайн эздийг болох Малайзтай дахин учраа таарч 12:6-аар хожсоноор финалд шалгарсан юм.  

Ийнхүү өчигдөр аваргын алтан медалийн төлөө Филиппиний шигшээ багтай тоглож хожсоноор энэхүү тэмцээнд хоёрдахь удаагаа түрүүлэх болзол хангасан байгаа.  

Манай баг 3:0 харьцаагаар хожиж явсан ч Филиппинчүүд 3 гоол оруулж тоог тэнцүүлсэн. Гэхдээ манай баг үүнээс хойш гоол алдаагүй бөгөөд нэмж 3 гоол оруулж ялалтаа баталгаажуулж, амжилтын эзэд болцгоосон юм.

Image may contain: 16 people, people smiling

Image may contain: 6 people, people smiling, people standing



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

US - 99.112.70.1902019-03-11 00:43:16

Great.