Монголын хоккейчид алтан медалийн төлөө тоглоно

Малайзын нийслэл Куала Лампур хотод шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга манай баг өчигдөр талбайн эздийг 12:6-аар хожсоноор финалд шалгарав. Тэд өнөөдөр Филиппиний багтай алтан медалийн төлөө тоглох юм.

ДҮН: /Азийн цом, Малайз 03.01-09/

"А" хэсэг: 

  • Филиппин – 9 оноо /3 хожил/
  • Монгол – 6 оноо /2 хожил, 1 хожигдол/
  • Малайз – 3 оноо /1 хожил, 2 хожигдол/
  • Сингапур – 0 оноо /3 хожигдол/

"В" хэсэг

  1. Индонез – 9 оноо /3 хожил/
  2. Макао – 6 оноо /2 хожил/
  3. Оман – 3 оноо /1 хожил

Хасагдах шат: Сингапур – Индонез/7:4/, Малайз – Макао /8:1/

Хагас шигшээ: Филиппин – Сингапур /6:1/, Монгол – Малайз 12:6

Хүрэл медалын төлөө: Сингапур – Малайз

Алтан медалын төлөө: Монгол – Филиппин

Сэтгэгдэл бичих