Аваргуудын лигт “Манчестер Юнайтед”, “Порту” багууд VAR-ын ачаар хожсон нь


Францын оддын цуглуулга гэгддэг шилдэг баг “Пари Сен Жермен” Английн “Манчестер Юнайтед”-ыг талбай дээр нь 2:0-ээр хожин Аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарахын тулд “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэндээ тэнцэхэд л хангалттай байв. Гэвч Норвегийн дасгалжуулагч Сулшерийг ирсний дараа Английн Премьер лигт гайхамшгийг бүтээж эхэлсэн “Манчестер Юнайтед” энэ удаа ч хөлбөмбөг сонирхогчдыг алмайруулж чадлаа.  

Тоглолтын хувь заяаг сүүлийн секундэд VAR буюу шүүгчийн видео туслах гэгч систем шийдсэн юм. Словенийн шүүгч Скомина видео давталтыг хараад “Пари Сен Жермен”-ий хамгаалагч Кимпембе торгуулийн талбайдаа бөмбөгөнд гар хүрснийг тогтоон 11 метрийн цэг рүү заасан билээ. Пеналтиг Рэшфорд амжилттай гүйцэтгэснээр “Манчестер Юнайтед” Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарав.

ари Сен Жермен" (Франц) - "Манчестер Юнайтед" (Англи) - 1:3 (1:2)

Гоолууд: Лукаку, 2 (0:1). Бернат, 12 (1:1). Лукаку, 30 (1:2). Рэшфорд, 90+4 - пеналти (1:3).

ари Сен Жермен": Буффон, Керер (Менье, 70), Тиагу Силва, Кимпембе, Бернат, Дани Алвес (Кавани, 90+5), Верратти, Маркиньюс, Дракслер (Паредес, 70), Ди Мариа, Мбаппе.

"Манчестер Юнайтед": Де Хеа, Линделеф, Смоллинг, Байи (Далот, 36), Шоу, Янг (М.Гринвуд, 87), Фред, Мактоминэй, Перейра (Чонг, 80), Лукаку, Рэшфорд.

Шар хуудас: Ди Мариа, 34. Паредес, 75. Шоу, 90+9. Маркиньюс, 90+4.

Шүүгч: Скомина (Словени).

Парис. "Парк де Пренс" цэнгэлдэх хүрээлэн.

Өмнөх тоглолт: 2:0.

Тэгвэл Португалийн Порту хотод талбайн эзэн баг Италийн “Рома”-г мөн л VAR-ын ачаар хожин дараагийн шатанд шалгарлаа. Өмнөх тоглолтод “Рома” 2:1-ээр хожсон бол “Порту” даагаа нэхэн хариу тоглолтын үндсэн цаг дуусахад мөн л 2:1-ээр хожсоноор цаг сунгахад хүрсэн юм.

Нэмэлт цагт “Порту”-гийн сэлгээгээр гарсан довтлогч Фернанду “Рома”-гийн торгуулийн талбайд унахад Туркийн шүүгч Жунейт Чакир видео давталт харан дүрэм зөрчсөн гэж үзжээ. Теллес 11 метрийн цохилтоос гоол оруулж, “Порту” Аваргуудын лигийн цомын төлөө цааш өрсөлдөхөөр үлдлээ.

"Порту" (Португал) - "Рома" (Итали) - 3:1 нэмэлт цагт (1:1, 1:0, 1:0)

Гоолууд: Соарес, 26 (1:0). Де Росси, 37 - пеналти (1:1). Марега, 52 (2:1). Теллес, 117 - пеналти (3:1).

"Порту": Касильяс, Пепе, Фелипе, Теллес, Эдер Милитау (Макси Перейра, 103), Данилу Перейра, Эррера, Отавиу (Эрнани, 94), Корона (Брахими, 69), Марега, Соарес (Фернанду, 78).

"Рома": Олсен, Коларов, Маркано (Кристанте, 77), Манолас, Жуан Жезус, Карсдорп (Флоренци, 55), Де Росси (Пеллегрини, 45+4. Шик, 96), Н`Зонзи, Заньоло, Жеко, Перотти.

Шар хуудас: Дзаньоло, 15. Эррера, 18. Данилу Перейра, 45+2. Карсдорп, 55. Пепе, 58. Жеко, 58. Пеллегрини, 81. Флоренци, 116. Теллес, 118.

Судья: Жунейт Чакир (Турк).

Порту. "Драгау" цэнгэлдэх хүрээлэн.

Өмнөх тоглолт: 1:2.

Б.Туг

Сэтгэгдэл бичих