АНУ-ын сенатын гишүүний аминд хүрэхийг завджээ

АНУ-ын Миссисиппи мужийн бүгд найрамдах намын сенатор Рожер Уйкер руу илгээсэн захидлаас үхлийн аюултай рицин гэдэг химийн бодис болон бусад маш хортой химийн бодисуудыг илрүүлсэн байна.

Ийм төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор АНУ-ын конгресст ирсэн захидлуудыг эздэд нь хүргэхээс өмнө аюулгүй эсэхийг нь тусгай төхөөрөмжөөр урьдчилан шалгадаг аж. Ингэж шалгасны ачаар хорт бодис агуулсан захидал сенаторын гарт очилгүй илэрчээ. Хорт бодистой захидлын доторх агуулгын талаархи мэдээллийг цагдаагийнхан одоогоор нууцалж байна. Сенаторыг хордуулахыг завдсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Химийн зэвсэг бүтээхэд түлхүү ашигладаг рицин гэх бодис нь цианит калигаас мянга дахин хортой бөгөөд хэрэв энэ бодис нь хүний амьсгалын замд болон цусанд орвол шууд үхэлд хүргэх аюултай юм.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих