“Аякс” “Реал”-ыг, “Тоттенхэм” “Борусси”-г Аваргуудын лигээс мултлав



Аваргуудын лигийн шөвгийн найман багийн хариу тоглолтууд өчигдөр эхэллээ. Испанийн эзэн хааны баг гэддэг алдарт “Реал”-ыг Холландын “Аякс” үзэгчдийнх нь өмнө 4:1-ээр бутниргэв.

Уг нь “Реал” эхний тоглолтдоо 2:1-ээр хожоод байсан бөгөөд талбай дээрээ тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах байв. Гэвч гурав дараалан Аваргуудын лигийн цомыг гардаж байсан “Реал” Холландын залуу багаас бүх талаараа дутуу тоглож, ийнхүү тэмцээнээ өндөрлөхөд хүрчээ.

«Реал» (Испани) – «Аякс» (Холланд) – 1:4 (0:2)

Гоолууд: Зиех, 7 (0:1). Нерес, 18 (0:2). Тадич, 62 (0:3). Асенсио, 70 (1:3). Шене, 72 (1:4).

«Реал»: Куртуа, Начо, Регилон, Карвахал, Варан, Модрич, Каземиро (Валверде, 87), Васкес (Бэйл, 29), Кроос, Винисиус Жуниор (Асенсио, 35), Бензема

«Аякс»: Онана, Блинд, Де Лигт, Тальяфико, Мазрауи (Велтман, 81), Ван Де Бек, Зиех, Нерес (Дольберг, 74), Де Йонг, Тадич, Шене (де Вит, 73)

Шар хуудас: Карвахал, 30; Начо, 90+3 – Мазрауи, 26

Улаан хуудас: Начо, 90+3

Шүүгч: Брих (Герман)

Мадрид. "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэн. 77,013 үзэгч.

Тэгвэл талбай дээрээ Германы Дортмундын “Борусси”-г 3:0-ээр хожсон “Тоттенхэм” хоёр дахь тоглолтод ч өрсөлдөгчдөө боломж олголгүй шилдэг довтлогч Харри Кейнийхээ оруулсан бөмбөгийн ачаар хожин шөвгийн дөрөвт шалгарлаа.

«Борусси» Дортмунд (Герман) – «Тоттенхэм Хотспур» (Англи) – 0:1 (0:0)

Гоол: Кейн, 49

«Борусси»: Бюрки, Геррейру (Пулишич, 62), Аканжи, Диалло, Витсел, Гетце, Вайгл, Волф (Бруун Ларсен, 62), Санчо, Ройс (Дилэйни, 74), Пако Алкасер

«Тоттенхэм»: Лорис, Санчес, Вертонген, Дэвис, Алдервейрелд, Винкс (Дайер, 55), Сиссоко, Эриксен (Роуз, 83), Орье, Кейн, Сон Хон Мин (Ламела, 71)

Шүүгч: Маккели (Холланд).

Дортмунд. "Сигнал Идуна Парк" цэнгэлдэх хүрээлэн. 66,099 үзэгч.

Эхний тоглолт - 0:3.

Б.Туг

Сэтгэгдэл бичих