Универсиад наадамд Оросын тамирчид медалийн тоогоороо хол тасрав


Оросын Красноярск хотноо энэ сарын 2-нд нээгдсэн дэлхийн оюутан залуучуудын XXIX өвлийн Универсиад наадамд спортын 11 төрлийн нийт 76-аас 25 багц медалийн эзэд тодроод байна.

Хүлээн авагч орны тамирчид медалийн тоо, чанараас бусад орноос хол тасарч 11 алт, 15 мөнгө, 13 хүрэл, нийт 39 медаль авснаас цанын төрөлд Буриадын Алиса Жамбалова хошой алтан медальтан болсон юм. Хоёрт бичигдэж буй Өмнөд Солонгосын баг тамирчид 3 алт, мөнгө, хүрэл тус бүр нэг, нийт 5 медальтай явна.

Өвлийн Универсиадад 58 орны гурван мянган тамирчин оролцож байгаа бөгөөд наадмын хаалтын ажиллагаа энэ сарын 12-нд болох билээ.  

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mn - 37.194.12.1892019-03-06 11:31:28

orosuud bugd doping biz torteigee niilj bgaad luivarddag garuud shuudee

mn - 37.194.12.1892019-03-06 11:31:28

orosuud bugd doping biz torteigee niilj bgaad luivarddag garuud shuudee