Монголын хоккейчид Сингапурын багийг хожлоо

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг “Asian challenge Cup” тэмцээн Малайзын Куала Лампур хотод үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний дөрөв дэх өдөр Монголын хоккейчид Сингапурын багтай тоглож, 13:3-оор хожлоо.
Тэмцээний өнгөрсөн жилийн аварга манай хоккейчид хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Филиппиний багтай хийнэ.
“Asian challenge Cup” тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.. “А” хэсэгт багтсан Монголын баг хэсгээ тэргүүлж байгаа бол Филиппин, Малайз удаалж байна. Харин Сингапурын баг нэг ч хожил авч чадалгүй хэсгийн сүүлд бичигдлээ.
Харин “В” хэсгийн Индонез тэргүүлж, Макао, Оманы багууд удаалж байна. “Asian challenge Cup” тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд гуравдугаар сарын 9-ний өдөр болно.

Сэтгэгдэл бичих