Монголын тамирчид тэмцээнээ гүйлтийн цанын төрлөөр эхлүүллээ

Дэлхийн оюутны өвлийн спортын 29 дэх Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотноо үргэлжилж байна. Гуравдугаар сарын 02-ноос 12-нд болох наадамд спортын 11 төрлөөр 60 орнын 3500 гаруй тамирчин өрсөлдөнө. Монгол улсаас энэ жил 16 тамирчин, зургаан дасгалжуулагч, багийн 4 албаны хүн, нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй баг уг наадмыг зориод байгаа юм.

Монголын баг тамирчид тэмцээнээ гүйлтийн цанын төрлөөр эхлүүллээ. Нийт 80 гаруй тамирчин оролцсон спортын энэ төрөлд манай улсаас эрэгтэй эмэгтэй 6 тамирчин хурд, авхаалж самбаагаа сорьж байна. Гүйлтийн цанын төрөлд эмэгтэйчүүдийн ангилалд А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг нар 5000 метрийн зайд уралдсанаар тэмцээний гараагаа эхлүүлжээ. Нийт 68 тамирчин оролцсон тамирчин Э.Ариунтунгалаг 17 мин 44 секундээр 46 дугаар байр, Энхтуул 18 мин 19 секундээр 52 дугаар байрт оржээ.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд 10 км зайд 86 тамирчин өрсөлдсөнөөс С.Дүүрэнбаяр 32 мин 37 секундээр 80 дугаар байр, Б.Ачбадрах 29 мин 38 секундээр 51 дүгээр байр, Б.Мөнхгэрэл 34 мин 23 секундээр 84 дүгээр байранд тус тус ороод байна.

Сэтгэгдэл бичих