Аун Сан Су Чигийн айлчлал Японд үргэлжилж байна

Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чигийн Азийн орнуудад хийж буй айлчлал Япон улсад үргэлжилж байна. Тэрбээр Япон дахь айлчлалынхаа хүрээнд Японы зүгээс оруулах хөрөнгө оруулалт, эдийн засгийн тусламж тус улсад ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж хэлжээ.
Аун Сан Су Чи 27 жилийн дараа Япон улсад айлчилж байгаа аж. Тэрбээр Токио хотод Японы хууль тогтоогчидтой уулзахдаа, “Мьянмарын ард иргэдэд тус улсын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хэлсэн байна. Айлчлалын хүрээнд Японы засгийн газраас Мьянмарын фермүүдэд усжуулах систем байгуулах, ундны цэвэр ус, зам гүүр барих, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлэхийг хүсчээ.

Түүний Япон дахь айлчлал ирэх баасан гаригт өндөрлөнө. Энэ айлчлалын дараагаар энэ сарын 27-29-нд Монгол Улсад айлчлах юм.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих