Гавьяат тамирчин С.Ням-Очир Мексикийн жүдочтой халз барилдана

АНУ-ын Даллас хотод жүдо бөхийн нэгэн сонирхолтой халз барилдаан болох нь ээ. Энэ барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир Мексикийн жүдоч Саучедотой хүч үзэхээр болсон нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг ихээр татаж байна. Гавьяат маань их спортоос зодог тайлаад хоёр жил болсон. Хоёр жүдочийн барилдаан долоон минут үргэлжлэх хугацаатай бөгөөд хоёр ипон үнэлгээ болон боох мэхээр ялах боломжтой юм. Энэ барилдаан ирэх сарын 9-нд болох юм байна.

Сэтгэгдэл бичих