Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

Допингийн асуудалд холбогдож, томоохон тэмцээнүүдэд барилдахгүй байгаа чөлөөт бөхийн гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2020 он хүртэл хасчээ.

Тодруулбал, "Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон бүх өрсөлдөгчидөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ.

Гэвч П.Орхоноос хориотой бодис илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW удтал хэлэлцсэний эцэст П.Орхоны эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгджээ.

Хэдийгээр П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий” хэмээдэг боловч UWW гээс ийнхүү шийдвэрээ гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 203.91.118.1802019-02-21 11:20:03

яах аргагүй олимпийн аварга болох хүн байсан юм даа хайран байна

зочин - 203.91.118.1802019-02-21 11:20:03

яах аргагүй олимпийн аварга болох хүн байсан юм даа хайран байна

иргэн - 202.179.26.72019-02-21 11:08:15

ингээдп Орхоны карьер Будаа боллоо