Кайли Женнерийн Лос-Анжелес дахь харш



Хидден-Хилс дахь харш

Architectural Digest сэтгүүл Кайли Женнерийн Лос-Анжелес дахь гэрээр зочилж, сурвалжилга бэлтгэжээ. Алдартнуудын хотхон гэгдэх Хидден-Хилсэд байрлаx энэхүү харшид дөрвөн унтлагын өрөө, дөрвөн угаалгын өрөө, усан сан, ил галын зуух бий. Пост модерн, поп-арт уур амьсгалтай, ягаан өнгө давамгайлан харагдах түүний гэрийг алдарт интерьер дизайнер Мартин Лоуренс Буллард тохижуулжээ.

Түүнчлэн орчин үеийн урлагийн бүтээл цуглуулагч Кайли Женнерийн гэрт Энди Уорхолийн зурсан Мэрилин Монрогийн хөрөг, Твигги, Одри Хепбёрн, Брижит Бардо зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хар цагаан гэрэл зураг, Их Британийн уран бүтээлч Трейси Эминий неон өнгийн "I Can't Believe How Much You Love Me" болон "The Kiss Was Beautiful" инсталляциуд бий















Сэтгэгдэл бичих