Хэлмэрч бүсгүй африкийн тамирчдыг “хөөрхөн бичнүүд” хэмээн хочилжээ

Японы хэлмэрч бүсгүй африкийн гүйлтийн тамирчдыг “хөөрхөн шимпанзенууд” хэмээн хочилон бичээд, шүүмжлэлийн бай болсныг хэвлэлд мэдээлсэн байна.

Эмэгтэй Японы Оита мужид болсон Беппу-Оитагийн марафон гүйлтийн үеэр ирсэн тамирчдын хэлмэрчээр ажиллаж байжээ.  Тэр Марокко, Этиоп, Кени, Өмнөд Африкийн тамирчдад хэлмэрч хийж байсан байна.  Сүүлд нь тэр хувийн блогтоо  өөрт төрсөн сэтгэгдлийнхээ тухай бичжээ.

“Энэ нь агуйн хүмүүстэй харьцаж байгаа юм шиг л байсан” хэмээн хэлмэрчийн нийтлэлд өгүүлжээ.

Япон бүсгүйн бичсэн зүйлийг түүний ажилладаг компаниас мэдэж авсан байна. Постыг тэр дор нь  устгаж, харин зохиогч болсон явдалд уучлал эржээ. “Би ямар нэг арьсны үзэлт бодол юмуу муу санаа өвөрлөөгүй” гэж японы бүсгүй бичсэн байна.

Компанийн захиргаа  ч бас уучлал эрээд, олон улсын арга хэмжээний үеэр ажилладаг  сайн дурынхныг хойшид нарийн сургах болно гэж батлан илэрхийлжээ.

Японы хэрэглэгчид хэлмэрчийн бичсэн зүйл сэтгэл дундуур байна. “Тэр хорон санаатай юмуу, эсвэл  тэнэг юм уу гэдгийг би ойлгохгүй байна” гэж нэг  хэрэглэгч гайхширан бичжээ. Түүнээс болоод дэлхийд бүх япон хүнийг арьсны үзэлт хэмээн бодох болно гэж өөр нэг хүн мэдэгдсэн байна. Чухамхүү “санаандгүй ялгаварлан гадуурхалт” арьсны үзлийг  дэвэргэж байна гэж бас нэг  хэрэглэгч тэмдэглэжээ. 

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zz - 176.179.135.1622019-02-20 01:01:11

varuund erguu azuudiig l sarmagchin gedeg shd

дурсамж - 202.179.25.942019-02-19 21:04:16

манаихан тэгүүл ерөнхиилөгчөө тарвага гэдэг ардчилсан улс

bbb - 202.131.225.1502019-02-19 12:59:33

Угаасаал арьсны үзэл гаргадаг шүү дээ шар мичнүүдээ...жоохон хүчийг авбал хэдэн зуугаар нь хяддаг харгисууд даа...шороон түмэн шар мичнүүд