Домогт зургийн баатар нас баржээ

Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр авсан домогт гэрэл зургийн баатар Жорж Мендонса 95 настайдаа АНУ-д өөд болсон байна. Телевизийн CBS сувгаар ингэж мэдээлжээ.

Тэрээр 96 нас хүрэхээсээ хоёрхон  өдрийн өмнө Род-Айленд муж улсын Мидлтаун хотод ийнхүү  нас барсныг мэдээлж байна.

1945 оны наймдугаар сарын 14-нд Мендонса болон түүний ирээдүйн гэргий Грета Циммер Фридман хоёрын татуулсан алдартай зураг Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын бэлгэдэл болсон юм. Зурагт нэг усан цэрэг  шүдний эмчийн туслах,  сувилагч бүсгүй Фридманыг үнсэж байдаг. Үг дуугүй бууж өгөх болзлыг Япон улс хүлээж авсаны дараа Нью-Йоркийн Таймс-скверийн гудамжинд энэ зургийг авчээ. Уг зургийг Альфред Эйзенштадт гэдэг хүн авсан байна.

“Дайн дууссантай холбоотой сэтгэл хөдлөл намжиж, харин би жаахан балгачихсан байсан юм” гэж сүүлд нь Мендонса болсон явдлыг тайлбарласан байдаг.  Тэд 70 жил хамт амьдарч, Фридман 2016 онд 92-тойдоо хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Грета Фридман нас барахаасаа өмнөхөн дорхи зургийг татуулсан байна.



 Тэгэхэд шүдний эмчийн  туслахаар ажиллаж байсан Грета Япон улс үг дуугүй бууж өгсөнийг сонсоод, олон америк хүний адил Дэлхийн хоёрдугаар дайны ялалтыг тэмдэглэхээр гадаа гүйн гарчээ. Тэгтэл урьд нь нэг ч удаа тааралдаж байгаагүй  залуу усан цэрэг Жорж Мендонса  түүн дээр ирж, тэвэрч аваад үнссэн байна. 

Бараг хагас зуун жилийн хугацаанд  америкийн 30 гаруй иргэн  өөрсдийгөө зурагт гарсан усан цэрэг  хэмээн хэлж байжээ.  Гэвч “Үнсэлцэж буй усан цэрэг” гэдэг номондоо Лоуренса Верри  өөрийн хийсэн судалгааныхаа тухай бичээд, зурагт чухамхүү Мендонса, Фридман хоёр  гарсныг нотлосон байна.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 66.181.179.183Өчигдөр

Ene @ hun gerlesen hosuud baigaagui shuu. https://en.wikipedia.org/wiki/Greta_Zimmer_Friedman