Г.Наранцэцэг, Б.Ганхайч нар аваргалав

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “European Judo Open Oberwart” тэмцээн энэ сарын 16-нд  Австрийн Оберварт хотод боллоо. Манай тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, амжилтаараа хоёрдугаар байр эзэллээ.


Европийн нээлттэй тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхайч нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Г.Наранцэцэг Их Британи, Польш, ОХУ, БНХАУ, Б.Ганхайч Австри, Польш, Бразилийн бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна. Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн багууд удаалжээ.

Сэтгэгдэл бичих