Монгол Улсын тамирчин анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно

Уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаагаа дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох гэж байна. Тус наадам ирэх гуравдугаар сарын 2-12 ны хооронд ОХУ-ын Красноярск хотод болох аж. Түүний багш дасгалжуулагчаар Япон улсын иргэн Козука Сачико ажиллаж буй юм байна.

Монгол улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, уран гулгалт, фристайл болон цанын орон зай баримжаалах гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болсон байна. Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцохоор болж буй энэ аж. Тэрээр Япон улсад суралцаж, бэлтгэлээ хийдэг юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

orhon - 66.181.186.2412019-02-15 14:24:49

Alijilt az hiimori Cain caihan .......... ..

Zochin - 182.160.34.1432019-02-15 14:00:54

Amjilt husie !