Лемонтой усыг хүн бүр л турахад хэрэглэдэг бол ходоодны хүчил ихтэй хүн хэрхэвч хэрэглэж болохгүй.

Барууны шим тэжээл судлал нь альваа зүйлийг микро түвшинд сайтар судласан тул маш олон практикийг бид хэрэглэж болно. Харин уламжлалт анагаах ухаан нь аливаа ухагдахүүныг макро түвшинд буюу бүхэл талаас нь, харилцан уялдаа холбоотойгоор судалдаг ба ихэнх нь сударт 5000 жилийн өмнө гэгээрсэн хүмүүсийн маш нарийн системтэй тайлбарууд байдаг нь Барууны шим тэжээл судлалтай эцэстээ яг таардаг, харин бүр ч хүн бүрийн биеийн онцлог ондоо тул илүү нарийвчилалтай байдаг. Тэгэхээр ямар томоохон гол ялгаа байдгийг тайлбарлахыг хичээе.

  1. Барууны Шим тэжээл судлал сүүлийн үед өвчин, анагаах ухаантай нилээдгүй холбогдож байгаа ч шим тэжээл нь өвчин эдгээнэ гэж хэлж чаддаггүй, арай өөрөөр тайлбарлавал эм хэрэглэж байж л эдгэнэ гэж үзнэ. Харин Дорнын уламжлалт анагаах ухаанд тэр тусмаа Монголын Уламжлалт анагаах ухаанд хоол хүнс бол хүний өвчин эдгээх 4 ерөндөг (гол хэрэгслийн) нэг гэж үздэг ба хүнсээр анагаах гэсэн нэр томьёог нээлттэй хэрэглэж болдог. Хоол хүнсийг зөв хэрэглэснээр ямар ч эргэлзээгүйгээр өвчтэй хүн эдгэрч, эрүүл хүн улам эрч хүчтэй, урт насалж чадна бас болно.
  2. Барууны шим тэжээл судлалд бүх хүнд ижилхэн мах, ногоо, үр тариаг заасан порпорцоор (жишээ нь ногоо сайн ид, мах бага ид гэх мэт) хэрэглэхийг зөвлөдөг бол дорнын уламжлалт анагаах ухаанд хүн бүрийн биеийн онцлог ондоо тул хүн бүрт энэ порпорци ондоо, зарим хүн түүхий ногоо ихээр хэрэглэж болдог байхад зарим хүн түүхий ногоо бага хэрэглэхийг зөвлөдөг.
  3. Барууны шим тэжээл судлалд лемонтой ус уух, apple cider хэрэглэх, сүүлийн үед пробиотик ихтэй тараг, дарсан ногоог идэхийг зөвлөдөг. Харин уламжлалт анагаах ухаанд аливаа өвчины эхлэл Ходоодноос эхэлдэг гэж үздэг тул ходоодны үйл ажиллагааг дээд зэргээр анхаардаг. Хүн бүрийн ходоодны үйл ажиллагаа ондоо тул өөрийн ходоодны онцлогт тааруулж хооллохыг зөвлөдөг. Жишээ нь ходоодны хүчил ихтэй хүн хүчиллэг хүнс хэрэглэхгүй, ходоодны хүчил багатай хүн харин хүчиллэг хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Лемонтой усыг хүн бүр л турахад хэрэглэдэг бол ходоодны хүчил ихтэй хүн хэрхэвч хэрэглэж болохгүй.Энэ талаар илүү дэлгэрэнгүйг цаашид нилээд бичнээ.
  4. Барууны шим тэжээл судлалд хүнсний бүтэц, түүний макро ба микро элементийг чухалчилж үздэг бол эртний шим тэжээл судлалд хүнсийг бүлээн ба хүйтэн чанартай гэж ангилдаг. Жишээ нь махыг хүртэл хонь, адууны мах халуун шинж чанартай тул хүйтний улиралд идэж, зуны халуунд хэрэглэхийг хориглодог. Харин тахиа, ямаа, тэмээний мах сэрүүн шинж чанартай тул зуны улиралд хэрэглэн, өвлийн улиралд хэрэглэдэггүй. Харин үхрийн мах нь тэгш чанартай тул аль ч улиралд хэрэглэж болох жишээтэй.
  5. Өдөрт 3 удаа каллор хэтрүүлэхгүй хооллохыг зөвлөдөг бол эртний шим тэжээл судлалд улиралдаа тааруулж хооллохыг зөвлөдөг. Жишээ нь Монголын нүүдэлчин ард түмэн жилийн 4 улиралдаа тохируулан хоол хүнсээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Өвлийн улиралд махыг дийлэнх, хавар намрын улиралд ногоо тос, зуны цагт цагаан идээ хэрэглэдэг байжээ. Энэ нь ходоодны эрчим буюу орчин цагийн ойлголтоор бол ходоодны хүчиллэг чанар нь байгаль дэлхий, 4 улиралтайгаа холбоотойгоор өөрчилөгдөж байдаг. Гэтэл одоо цаг шиг жилийн 4 улирал мах идэж эсвэл жилийн 4 улирал дан ногоо хэрэглэдэггүй байсан байна.
  6. Барууны шим тэжээл судлалд ус уухыг зөвлөдөг бол дорнын шим тэжээл судлалд цай уухыг зөвлөдөг бөгөөд энэ нь эмчилгээний ач холбогдолтойгоос гадна цайны  маш том соёл юм.
  7. Хамгийн том ялгаа нь барууны шим тэжээл судлал тухайн хүнсний нарийвчилсан найрлага биохимийн нэгдлийг судалдаг бол эртний шим тэжээл судлалд тухайн хүнд ямар хүнснүүд тохирох болон хоорондоо зохицох зохицолыг судалдгаараа ялгаатай. 

Сэтгэгдэл бичих