Зеленский ерөнхийлөгч болвол хийх анхны алхамуудынхаа тухай ярив

Шоумен, Украины  ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Владимир Зеленский тус орны энэ дээд  албан тушаалд сонгогдвол  депутат, шүүгчид болон төрийн тэргүүний халдашгүй эрхийг хасахаар амлажээ.


Тэр “Украинские новости” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай хуулийн төслүүд нь түүний гарын үсэг зурах анхны баримт бичиг байх болно гэж амласан байна. 


Сэтгүүлчдийн хэлснээр, Дээд радад хэлэлцүүлэхээр өргөн барихаар амлаж байгаа нэр дэвшигчийн бусад санаачлагын дотор “Ард түмний засаглалын тухай”, “Украины ерөнхнийлөгчийг огцруулах тухай”, “Украины ардын депутатыг эгүүлэн татах тухай” хуулийн төслүүд байгаа ажээ. 


Зеленский  батлуулахаар бэлтгэж буй хууль тогтоомжуудын талаар өөрийн талынханд дэлгэрэнгүй мэдээлээгүй ч,  хэрвээ украинчуудын урмыг хугалвал, ерөнхийлөгчийн албан тушаалыг  орхиход бэлэн байх болно  гэж л хэлсэн байна. 


Хошин шогийн жүжигчин Владимир Зеленский  Украины ерөнхийлөгчийн сонгнуульд нэр дэвшигчийн хувиар нэгдүгээр сарын сүүлчээр албан ёсоор бүртгүүлсэн юм. Харин санал хураалт 2019 оны гуравдугаар сарын 31-нд болох ёстой.


Зеленский ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг тэргүүлж байгаа  нь үүнээс өмнө тодорхой болсон юм.  Нийгмийн санал асуулгаас үзвэл,  түүнд оролцогчдын 23 хүртэл хувь нь түүний төлөө санал өгөхөд бэлэн байгаа ажээ. 


Жагсаалтын хоёрт улс төрийн “Батькивщина” намын удирдагч Юлия Тимошенко явж байна.


Одоогийн ерөнхийлөгч Петр Порошенко гуравт бичигджээ. 


С.Инда


Сэтгэгдэл бичих