Есөн аймгийн 10 сумын хорио цээрийг цуцалжээ

Гахайн мялзан өвчин дэгдсэний улмаас 11 аймагт хорио цээрийн дэглэм тогтоосон. Уг өвчний нөхцөл байдлын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Түмэндэмбэрэлээс тодрууллаа.

-Одоогоор хэдэн аймаг хорио цээрийн дэглэмтэй байна вэ?

-Гахайн Африкийн мялзан өвчин манай улсад өнгөрсөн сарын 4-нд илэрсэн. Мал эмнэлгийн ерөнхий газрынхан шаардлагатай арга хэмжээ авч байна. Одоогоор есөн аймгийн 10 сумын хорио цээрийг цуцалсан. Устгасан болон өвчний улмаас үхсэн гахайны тоо 2394-т хүрээд байна.

-Хамгийн сүүлд ямар аймагт эл өвчний шинж тэмдэг илэрсэн бэ?

-Энэ сарын 1-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд илэрсэн. Одоогоор Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хотын хорио цээрийн дэглэмийг цуцлаагүй байна. Харин хилийн хорио цээрийг энэ сарын 4-нөөс татан буулгасан. Хорио цээр үргэлжилж буй хоёр цэгт шаардлагатай арга хэмжээг авч байгаа.

Сэтгэгдэл бичих