I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Түүнийг Нэгдүгээр сургуульд сурагч элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлига авсан гэх үндэслэлээр шалгалт явуулж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан юм.

Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.02.12/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлууллаа. 

Сэтгэгдэл бичих