НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол хоёрдугаар сарын 17-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа хоёр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Дашрамд дурьдахад, энэ удаагийн супер сугалааны шагналын сан нь 50 сая төгрөг юм. 

Сэтгэгдэл бичих