Мексикт олзлогдсон таван цагдааг буудан хороожээ


Мексикийн Тусантла дүүрэгт таван цагдаагийн цогцсыг илрүүлсэн тухай “Excelsior” сонин мэдээллээ. Цагдаа нарыг буудан хороож автомашин дотор үлдсээн байжээ. Мексикийн Прокурорын газрын ажилтнууд автомашинд түүнчлэн нэгэн бичээс олсон бөгөөд юу гэж бичсэнийг нууцалж байгаа аж.

Цагдаа нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад энэ сарын 4-нд үл таних хүмүүс олзолжээ. Тэр цагаас хойш тэднийг сураггүй алга болсон гэж үзсээр иржээ.

Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мексикийн Халиско мужид хар тамхины мафийнхан цагдаа нартай буудалцан зургаан албан хаагчийн аминд хүрсэн аж.

Б.Туг

Сэтгэгдэл бичих