Женнифер Энистон 50 насны ойгоо Брэд Питттэй хамт тэмдэглэжээ


 Женнифер Энистон 50 насныхаа  ойг хуучин нөхөр Брэд Питттэй хамт тэмдэглэхээр шийдсэн тухай “Комсомольская  правда” сонинд бичжээ.



 Киноны од бүсгүй төрсөн өдрөө тун ч нижгэр тэмдэглэж,  үүндээ ойр дотнын найз нөхдөө урьсан байна.  Дашрамд дурдахад,  зочин гийчдийн дунд 14 жилийн өмнө салсан түүний  хуучин нөхөр Брэд Питт байжээ.

 Питт ёслолын арга хэмжээ болох газарт ирмэгцээ л гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

 Нуугдах гэж оролдож байсан хэдий ч,  тэр анзаарагдахгүй өнгөрч чадаагүй байна.  Брэд энд ирэхдээ хар өнгийн цамц, бараан өнгийн өмд, түүнчилэн саравчтай саарал малгай өмссөн байжээ.

 Үдэшлэг дээр бас Питтийн өөр нэг найз бүсгүй асан Гвинет Пэлтроу ч харагдсан байна. Урьд нь тэд сүй тавьж амжсан ч,  хэсэг хугацааны дараа харилцаагаа таслахаар шийдсэн юм.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих