Найман хоногт 71 удаагийн түймэр гарч, бага насны дөрвөн хүүхэд угаартжээ

Сар шинийн баяраас хойш буюу энэ сарын 3-10 хооронд улсын хэмжээнд 71 удаагийн гал түймэр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах барилга шатсны улмаасдэлбэрэлт болсон байна. Тиймээс Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нийт 30 гал сөнөөгч долоон цаг ажиллаж байж галыг унтраасан байна. Галын шалтгааныг тус барилгын нэг давхарт байрлах “Нүүдэлчин” цайны газрын гааз дэлбэрснээс үүдэлтэй байх магадлалтайг эх сурвалж өгүүлсэн юм. Тэгвэл энэ сарын 9-нд Хан-Уул дүүргийн хоёр дугаар хороо, “Улаанбаатар буйдан” ХХК-ийн нам даралтын зуухны барилгын дээвэр шатсан бол Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны  хогийн сувагт хог шатсны улмаас 14 иргэн угаартсан байна. Тэдгээрээс таван настай иргэн А болон нэг настай иргэн Т, хоёр сартай иргэн Т, Т нарыг Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэсэн байна. Мөн Баянзүрх дүүрэг 12 дугаар хорооны Жанжины гудамж, Оёдолчдын байрны 2-4 тоот Иргэн Ж-ийнд гал гарсны улмаас 67 настай иргэн Ж нас баржээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Gal - 182.160.34.1432019-02-12 09:24:36

Galiin dol odoo gej. Odoo zasag maani sain ajillaj mani ni saihan amidartsgaanaa.