"ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 18-НД ЭХЭЛНЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1/407 тоот албан бичгийн дагуу олон нийтэд шинээр үнэт цаасаа санал болгон арилжаалсан "Түмэн шувуут” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо. 

 

Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 10 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны  захиалга  олон нийтэд санал болгосон дүнгээс 9.1 хувиар давж ирсэн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

bat - 203.91.115.452019-02-12 08:30:36

одоо хог болно оо.хэн авдаг юм.гэмгүй ядарсан иргэд битгий хохироосой