Хэнтийн нөхөн сонгуульд У.Хүрэлсүх оролцвол ялахуу?

    2020 оны сонгуулийн өмнөх жижигхэн сунгаа буюу зарим намуудад сонгуулийн өнгө харах нэгэн шалтгаан бол яах аргагүй  ирэх зургаадугаар сарын 30-нд болох Хэнтийн нөхөн сонгууль юм. УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлсэнээр бол Хэнтийчүүд тус тойрогт "сонгоод уйлсан" гэсэн үг юмуу даа.


    МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хуурай дүү нарын нэг "бандааш" хочит Д.Гантулга гэгч, Хэнтийчүүдийг ийн уйлуулж орхисоноос үүдэж эрх баригч МАН-ынхан тус тойргийг "үхлийн тойрог" байж мэднэ хэмээн энэ сонгуулийг элдэв арга саам хийсээр баахан хойшлуулж иржээ. Уг сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой. Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших эрхмүүдийг намын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх гэж иргэд өмнө нь нэрлэж байсан. Гэвч Ерөнхий Сайд өмнө нь нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд  “Ерөнхий Сайд нэр дэвшихгүй шалтгаанаа намын дарга, Засгийн газрын тэргүүний албыг давхар хашиж буй тул хангалттай ачаалалтай байна гэж өмнө нь хэлсэн.  Гэвч Шадар сайдын албанаасаа татгалзаж байгаад "шодоргос"-ын төлөө үзэлцэж харьцангуй ялалт байгуулж чадсан тэрбээр "би үхэхээс ч айхгүй" хэмээн хэлэх дуртай учир МАН-ын хувьд "үхлийн тойрог" байж мэдэх уг нөхөн сонгуульд эрсдэл хийж ороод ялалт авчирвал хувь улстөрчийнхөө хувьд маш сонирхолтой түүх бүтээнэ. Ямартай ч өнгөрсөн аравдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 14 нам тус сонгуульд оролцохоо мэдэгдэж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлтээ ирүүлжээ. Тиймээс доорх намууд Хэнтийн нөхөн сонгуульд оролцох аж. Ингэхэд Хэнтийн нөхөн сонгуульд У.Хүрэлсүх оролцвол ялахуу? Уншигч, сонгогч та юу гэж дүгнэж байна?


Ардчилсан Нам

Монгол Ардын Хувьсгалт Нам

Хөдөлмөрийн Үндэсний Нам

Дэлхийн Монголчууд Нам

Үнэн Ба Зөв Нам

Монгол Ардын Нам

Монголын Ногоон Нам

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

Монгол Үндэсний Ардчилсан Нам

Зон Олны Нам

Монгол Консерватив Нам

Иргэний Зориг-Ногоон Нам

Ард Түмнээ Хайрлая Нам

Бүгд Найрамдах Нам

                                     Л.Оюу

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

нсн - 66.181.160.65Өчигдөр

Хүрэлсүх оролцоогүй нь дээр Ерөнхий сайдынхаа ажилд л анхааралаа хандуулсан нь дээр.Санасан бодсон юм байдаг бол одоо л анхаарлаа сулруулахгүй хийх нь зөв.

N - 203.91.115.2462019-02-12 11:28:20

Xentiichuud ni Xurelsukh-s Gantulgiin xonzong avch songoxgui bol onigoo bolno shuu. Number One ni songogdood garaad irvel gui mun xoshin shog bolox ni ee.

Od - 182.160.34.1432019-02-12 09:14:09

Alban tushaalaasaa tatgalzsan baih, gesen biz dee. Eronhii saidaa hiij baigaad songuulid orsoldoh hereg uu ha ha ha ha ha ha he he he he he he. Manaid ymar, huuli gej baih bishdee. Tegj boloh l ymdaa.

uuuu - 202.179.27.2092019-02-12 09:07:48

enhbayar hulgaich6 narin nam bolson uchir odoo Hatan buulga hajuud avsan hulgailsan hereg chini duusaagui shuu Enhtuya duugee orgon zailuulsan eruugin hereg duusaagui

uuuu - 202.179.27.2092019-02-12 09:07:48

enhbayar hulgaich6 narin nam bolson uchir odoo Hatan buulga hajuud avsan hulgailsan hereg chini duusaagui shuu Enhtuya duugee orgon zailuulsan eruugin hereg duusaagui

uuuu - 202.179.27.2092019-02-12 09:07:48

enhbayar hulgaich6 narin nam bolson uchir odoo Hatan buulga hajuud avsan hulgailsan hereg chini duusaagui shuu Enhtuya duugee orgon zailuulsan eruugin hereg duusaagui

зочин - 202.9.43.722019-02-12 07:49:50

Илүү ш дээ урдах ажлаа хурдан шуурхай хий.Угаасаа ман -аасгарахгүй бас нэг бандааш бүтэн 3жил юу ч хийгээгүй хэрэлдчээд. Уих. Засаг 3дахин их хурдаар ажиллаач.баахан албан тушаалд дуртай хэрүүлч цүнх баричаар дүүрцэн тэд нар нь юм хийхгүй байхад муу нэртэй нам хэн ч байсан унана

Heegii - 66.181.161.502019-02-12 07:46:40

Oroltsohgui baihaa

songogch - 64.119.16.502019-02-12 07:43:28

яг одоо бол ялна