Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна

Хоёрдугаар сар дундаа орж, хаврын тэргүүн сар эхэллээ. Хэдий хаврын улирал ирсэн ч, жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилсээр байна. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн мэргэжилтэн Х.Ахмет-Алига мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна.Хоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч сар шинийн баярын өдрүүдээр хүйтэрсэн шиг чангарахгүй. Зарим хоногт хүйтэрч, хур тунадас орох төлөв ажиглагдаж байгаа ч шөнөдөө хасах 40 хэм хүртэл хүйтрэхгүй" хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих