Оросын Холбооны зөвлөлийн гишүүнийг хоёр хүн амины хэрэгт байцааж эхэллээ


Оросын парламентийн дээд танхим буюу Холбооны зөвлөлд Карачаево-Черкессээс сонгогдсон гишүүн Рауф Арашуковыг хоёр хүн амины хэрэгт буруутган саатуулаад байгаа билээ. Түүнийг 2010 онд Карачаево-Черкессийн залуучуудын “Адыге-Хаса” хөдөлгөөний дэд дарга Аслан Жуков, Карачево-Черкессийн Ерөнхийлөгчийн зөвлөх Фраль Шебзухов нарыг захиалгаар алсан гэж үзэж байгаа аж.  

Аллагыг гүйцэтгэсэн гэх Рустам Копсергенов 2017 оны арванхоёрдугаар сард байцаалт өгөхдөө Рауф Арашуков 500 мянган рубль өгөн Фраль Шебзуховыг усгахыг даалгасан тухай ярьжээ. Рауф Арашуковын туслах Альберт Чуков ч энэ тухай мөрдөн байцаагчдад хэлсэн байна.  

            Дуулиант хэргээс үүдэн Карачаево-Черкесст ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон байна. Оросын мөрдөн байцаах хороо Рауф Арашуковыг байцааж эхэлжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Baagii - 66.181.161.7418 цагийн өмнө

Harvaas evgui gar bn

irgen - 64.119.16.5018 цагийн өмнө

aimaar ymaa