Криштиану Роналду багийнхаа тоглогчийг нокдаунд оруулжээ


Италийн “Ювентус”-ын 34 настай португал довтлогч Криштиану Роналду “Сассуоло” багтай хийсэн тоглолтод багийнхаа тоглогч Сами Хедирагийн толгой руу бөмбөгөөр санамсаргүй онон түр зуур нокдаунд оруулжээ. Сами Хедира үргэлжлэн тоглосон төдийгүй өрсөлдөгчийнхөө хааланд гоолдож чадсан аж.

Тус тоглолтод Криштиану Роналду мөн гоол оруулж “Ювентус” 3:0-ээр хожин Италийн АШТ-д тэргүүлэх байр сууриа улам бүр бэхжүүлжээ. “Ювентус” хоёрт бичигдэж буй “Наполи” багаас даруй 11 оноогоор тасраад байгаа бөгөөд аваргалах нь цаг хугацааны л асуудал болсон гэлтэй.

Б.Туг

Сэтгэгдэл бичих