“This is America” “Грэмми”-гийн оны шилдэг дуугаар шалгарлаа


Лос Анжелес хотноо “Грэмми”-гийн 61 дэх удаагийн шагнал гардуулах ёслол боллоо.  Оны шилдэг дуугаар Childish Gambino-гийн “This is America” (“Энэ бол Америк”) дуу шалгарчээ.

Оны шилдэг дуу номинацид ийнхүү анх удаа хип хоп дуу тэргүүлсэн нь энэ аж. Тус номинацид түүнчлэн “All the Stаrs”, “Boo'd Up”, “God's Plan”, “In My Blood”, “The Joke”, “The Middle”, “Shallow” зэрэг дуу өрсөлджээ.

“This is America” түүнчлэн шилдэг хөгжмийн видео, шилдэг рэп/снаг дуу номинацид түрүүлсэн байна. Childish Gambino нэрээр дуулдаг жүжигчин, дуучин Доналд Гловер Америкийн дуу бичлэгийн академийн “Грэмми” ёслолд дуулахаас татгалзан хүрэлцэн ирээгүй ажээ.   

Б.Туг

Сэтгэгдэл бичих