Дэлхий дээрх хамгийн хамгийн ....

 Цэнхэр гариг дээр минь олон гайхамшигт газарзүйн, геологийн , гажууд, оньсого таавар мэт газар олон байдаг. Энэ бүхэн хүн төрөлхтөнд өнөөг хүртэл таагдашгүй оньсого мэт  байсаар л байна.  Ингээд  та бүхэндээ энэхүү газарзүйн болон геологийн снирхолтой зарим  мэдээллийг орчуулан хүргэж байна. 

Энэхүү хамгийн богино нэртэй газар бол Швед болон Норвегийн хилийн зааг дээр орших бөгөөд Скандинав хэлээр “ А” гэдэг нь Гол гэсэн утгатай юм.

 Дэлхий дээрх хамгийн том газар нутаг эзлэн оршдог хот бол та бидний сайн мэдэх Өвөр Монголын Хөлөнбуйр хот гэнэ шүү./ Зураг дээр улаанаар тэмдэглэсэн байгаа /  Талбайн нийт хэмжээ 263 953 km ² (102 000 km ²)


Дэлхий дээр Ватикан болон Сан Марино улсууд ганцхан улстай хилэлдэг гэнэ. Лесото / Ватикан  / Өмнөд Африкийн нэг хэсэг бол Сан Марино зөвхөн Италтай хилэлдэг юм байна.    

                                                                                                                  
Дэлхий дээрх хоёр дахь хамгийн урт газар нутгийн нэр бол"Taumatawhakatangihangak oauauotamateaturipukaka pikimaungahoronukupokaiwhe nua kitanatahu" (85 үсэгтэй ) Шинэ Зеландийн нэгэн толгодын нэр юм. Энэхүү урт нэр нь Гинессийн рекорд тогтоосон Тайландийн нэгэн газрийн нэр  “Thep Maha Nakhon Amorn ratana kosinmahintar ayutthay amaha dilok PhoP Noppa ratrajathani burirom udom rajaniwesmahasat harn Amorn phimarn avatarn “ / 163 үсэгтэй / дараа орох хамгийн урт нэр билээ.


Цагаан нуур нь / Орос улсад байдаг / дэлхий дээрх хамгийн бага температуртай нуур бөгөөд жилд дунджаар  -2 Градус байдаг гэнэдээ. Харин Персийн Персийн Гольф  нуур нь хамгийн халуун дулаан нуур бөгөөд зундаа +35,6 Градус байдаг юм байна. 

Дэлхий дээр хүний гараар бий болсон хамгийн гүн нүх бол Kola Superdeep Bohrloch Оросод байдаг. Гүн нь 12,261 м  буюу 7,62 миль . Энэхүү нүхийг шинжилгээ судалгааны зориулалтаар ухсан гэдэг.

Mid-Atlantic Ridge нуруу бол дэлхий дээрх хамгийн урт үргэлжлэн тогтсон  цуваа уулс бөгөөд Атлантийн тэнгист оршдог. Нийт урт нь 40,000км буюу 25,000 миль юм байна. Уулсын усны гадаргуу дээр ил гарсан хэсэг бол Исланд юм. Харин та бидний мэдэх  Андын нуруу 2 р байранд ордог бөгөөд нийт урт нь 7,000 км буюу 4350 миль гэнэ.  

Ганц ч гийгүүлэгч ороогүй дан эгшгээр бүтсэн нэртэй газар бас байна. Үүнд Итали улсын баруун элсэн цөлд орших уулыг Aiaia / 5 эгшиг орсон / гэх бөгөөд нөгөө нэг газар нь Хавайн  Aiea хот юм.

Босүмтви нуур, өргөн нь 8 км бөгөөд Гана улсын цорын ганц цэнгэг устай нуур юм.  Нуурыг тойрон 30 тосгон 70,000 мянган хүн оршин суудаг бөгөөд олон ч хүнийг ундаалсан буянтай нуур бөлгөө. 

Дэлхий дээрх цорын ганц экваторийн ойролцоогоос эх аван урсдаг гол байдаг бөгөөд энэ бол түүхт Нил мөрөн .  


Хойд туйлд хуурай газар гэж байдаггүй бөгөөд далай дээрх бөөн хөлдсөн мөс юм байна. Энэхүү мөсөн газар нийтдээ 12 сая km ² талбайтай,  мөн өвөлдөө -34 хэмийн хүйтэн ноёлдог гэнэ шүү.
                                                                                                                                    

Сэтгэгдэл бичих