“Буянт Ухаа” цогцолборт үнэ төлбөргүй ном айлдана

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагаас "Буянт Ухаа" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээнэ. Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлана. Мөн Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, айлчлан золгож буй "Урвуулагч" хэмээх гахай жилдээ хотол олноороо амгалан,сэтгэл түвшин байхын тухайд жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах аж. Иймд сүсэгтэн олныг даллаганы уут, тавгийн идээтэй ирэхийг сануулжээ. Буян номын хурим үнэ төлбөргүй болно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

8 - 176.179.159.1132019-02-12 03:44:26

Ali ter 37 ond ni buur yuchgui bolgood ustgaad haychihgui hamgiin burangui shashin odoo hurtel munhruulj shulsaar

Энэ л биш шүү. - 202.9.42.1732019-02-11 11:40:37

Лам дээлт луйварчид ингээд "Ийм тийм ном уншуулж засал хийлгэхгүй бол тэр нь, энэ нь ч мөдхөн үхнэ хатна" гэж мулгуу, мухар сүсэгт ард олныг дарамтлан рекетлэж халаасыг нь сэгсэрч эхллээ шүү. Аливаа хүнийг элдвээр дарамтлан ашиг олох нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг санаж авцгаа!!! Ингээд эхлэвэл та нарыг шүүхэд өгнө! Бууран мөхөж буй төвөдөөс тулган хүлээлгэсэн бурангуй хоосон сурталт ламын шашин гэх бохир бизнесийн лам хувраг гэгдэгчид хаа газар өргөл барьц горьдон өлөнтөж явдаг золбин ноход шиг хувалзуудын хэрэггүй шүү. Тэд Монгол өв уламжлалыг, үндэсний бөхийг, бөхийн өргөөг ч бузарлаж байгаа!!!