АЖЛЫН ЗОЛГОЛТЫН ДАРАА "МАРТЫН 8" НДАА БЭЛДЭНЭ ШҮҮ МАНАЙХААН...

      Сар шинэдээ сайхан шинэлцгээв үү?, Даага далантай, бяруу булчинтай тарган сайхан хаваржиж байна уу? Долоо хоног шинэлж амарсан Монголчууд минь ажлын газрын золголтой өнөөдрөөс эхэлцгээж байнауу? Ажлын золголт хийж, нэг нэгнийхээрээ орж гарч дуусмагц "Мартын 8"-ндаа бэлдэнэ шүү манайхаан. Иймэрхүү дүр зураг энэ жилийн сар шинийн олон хоногийн амралт золголтоор түүчээлэх шинжтэй байна уу даа. 

      Зарим газар борооны улирал, халууны улиралтай байхад манайд "баярын улиралтай" болсон нь баараггүй болчихлоо.

      Арван хоёрдугаар сард шинэ жил тэмдэглэсэн, нэдүгээр сарыг дуустал нэгийгээ үзэлцсэн, хоёрдугаар сард шинэ спикертэй болсон. За тэгээд цагаан сар, мартын 8, цэргийн баяр гээд хоёр ,гуравдугаар сар дамжсан баярын улирал залгачихаж байгаа юм. Ёстой гоё.

      Ингэхэд манай улстөрчид баярын үеэр яг л борооны дараах мөөг шиг гараад ирэхийнэ яана. Телевизийн суваг болгоноор тойрогтой очиж, шагнал сайшаал, бэлэг сэлт гардуулж буй улс төрчидийн мэдээ дүүрэн. Малчид нь малаа сайн маллаж шагнуулдаг бол, улстөрчид нь тойргоо сайн маллаж байж УИХ-ын гишүүнээр сонгогддог бичигдээгүй хуультай. Өнөөдөр төрийн ордны томчуудаас эхлээд золголт дахиад л эхэлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайддаа хадаг барьж тойргоо баталгаажуулах санаатай нөхдийн цуваа тасрахгүй.  За тэр ч яахав, үг олдож, үхэр холдлоо. Дахин хэлэхэд ажлын золголтын дараа "Мартын 8" ндаа бэлдэнэ шүү манайхаан.  Гэгээн Валентин гуай ч бас байгаа шүү дээ..

Д.Оюу

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

jdu - 64.119.16.502019-02-11 07:32:34

amar amar bas dahin amar ged ene tomchuul chin amraagaad bdag. udahgui havriin sindrom ni hudulsun ulsuud talbai deeree gaarh baih daa

Ochgee - 66.181.161.22019-02-11 07:24:38

Odoo neeree ajlaa hiitsgeeyee kk

пүүнээ - 66.181.164.2222019-02-11 07:23:30

kkkkkk