“САХАЛИН – 2019” ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалин хотноо 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам  зохион байгуулагдаж байгаа  билээ.


Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд, Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан болон Сахалинск мужийн нийт 20 гаруй багийн 1500 гаруй тамирчид спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

"Сахалин - 2019" анхдугаар өвлийн спортын наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцох бөгөөд баг тамирчдын замын зардал болон багийн нэгдсэн хувцсыг ЗХАГ БТСГ-аас санхүүжүүлэв.  "Сахалин - 2019" наадмыг "MNB Sport HD" суваг шууд дамжуулан хүргэх болно гэж МҮОХ-ноос мэдээллээ.

    .

    .Өчигдөр/02.08/ Южно-Сахалинск хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол зохион байгуулагдлаа. Ёслолд Монголын баг тамирчид болон Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын их хурлын гишүүн, "Азийн хүүхдүүд – 2020" наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Hi - 59.16.250.322019-02-09 19:18:36

Gadaad medee saitai shvv. Amjilt