Челябинск хотын оршин суугч газар дор машинаа тавьдаг байна

Оросын Челябинск хотын нэг  оршин суугч  эр машинаа тавих газрын асуудлыг нэг мөсөн шийджээ.  Тэр эр машинаа өдөр бүр газар дор тавьдаг байна. Машиныг төмөр  тавцан дээр гаргаж  зогсоогоод,  удирдлагын тусламжтайгаар тусгай механизм ажиллуулснаар, машин газар дор ордог аж.  Тавцан дээр нь бас нэг машин тавьж болох гэнэ.

 

Хүмүүсийн авсан дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсаны дараа Челябинскийн эрийг тэр даруй шинэ Илон Маск  (америкийн инженер) хэмээн нэрлэж, түүний  авхаалжтай байдалд  гайхацгаажээ. Гэвч  тус хотод  ийм машин тавьдаг газар бий болсоор бүр арван жил өнгөрснийг хэвлэлд бичсэн байна. Нэг орон сууцны хороолол барьсан бүр 2009 онд туршилтын журмаар ийм газар бий болгожээ.

 

Түүнээс хойш оршин суугчдын хэрэглэдэг ийм хоёр өргөгч Челябинск хотод байдаг  гэнэ. Өргөгчийн бүтээц маш найдвартай бөгөөд одоо болтол нэг ч удаа эвдрэл гэмтэл гараагүй байна. Харин одоогоор газар олж, үүн дээр ийм лифт бүхий машин тавих том талбай  байгуулах зөвшөөрөл авч чадахгүй байгаа ажээ.

 

                                

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

С.Булган - 66.181.160.552019-02-08 21:47:38

сэтгэлгээний эрх чөлөөтэй оронд болноо миний монголд хориотой ,цагдаад торгуулна