Дэлхийн толгой баян шар хэвлэлийн дайралтад өртсөнөө мэдэгдэв


Интернет худалдааны анхдагч “Amazon” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн толгой баян Жефф Безос “National Enquirer” гэх шар сонины дайралтад өртсөнөө албан ёсоор мэдэгдсэн байна.

“National Enquirer” сонины сэтгүүлчид Жефф Безос 25 жил хамт амьдарсан эхнэрээсээ салан телевизийн нэвтрүүлэгч асан Лорен Санчестэй дотны харилцаатай болсон тухай гэр бүлээ цуцлах албан ёсны мэдэгдлээс нь 48 цагийн өмнө мэдээлсэн аж. Тус сонин түүнчлэн Лорен Санчестэй “янаглаж” буй фото зургуудыг нь олонд дэлгэхээр сүрдүүлсэн тухай дэлхийн толгой баян мэдэгджээ.  

Энд тэмдэглэхэд, Жефф Безосын эзэмшдэг “Washington Post” сонин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг байнга шүүмжилдэг бол “National Enquirer”-ийн эрхлэгч Дэвид Пекер Доналд Трампын хэвлэл мэдээллийн хэрэгсэл дахь гол холбоотны нэг гэнэ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

kk - 202.55.191.1302019-02-09 07:36:51

hunii hiidegguig hiicen bga bish surduulged urtuud baih yum u bainaa

uneng bichsen bna ha ha - 31.30.174.2442019-02-08 14:31:08

zaluu