Египетэд хулгайн археологичид эртний бунхан илрүүлжээ


            Египетэд хулгайн археологичид Гизийн пирамидын цогцолборын бүсэд 4.5 мянган жилийн өмнөх Хеопсийн пирамидаас холгүй эртний бунхан илрүүлсэн тухай “Аль Ахрам” сонинд мэдээлжээ.

             Хулгайн археологичид алдарт пирамидаас ердөө 30 метрийн зайд орших нэгэн хувийн орон сууцанд шөнө бүр малтлага хийдэг байжээ. Цагдаа нар гэмт этгээдүүдийг саатуулсан ба Египетийн түүхийн асуудал эрхэлсэн яам дуулиант олдворыг суудалж эхэлсэн аж.

             Хулгайн археологичид орон сууцны шаланд нүх гарган газар доорхи хэд хэдэн танхим руу хөтлөх урт хонгилтой холбогджээ. Тамхимын нэгэнд буй бунхан фараонуудын тав дахь үе буюу МЭӨ 2504 – 2347 онуудад холбогдож болзошгүй тухай эрдэмтэд мэдээлсэн байна. Тэрхүү бунхан газар доорхи хонгилуудаар бусад бунхан, тэр ч бүү хэл Хеопсийн пирамидтай холбогдох магадлал их гэнэ.

Б.Туг  

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 103.212.117.1372019-02-08 15:54:00

Amjilt

123 - 202.21.113.1712019-02-07 15:45:40

manaid hulgain AIRHILOOGCHID ZONDOO SHD DINZAAVRIIN YAS BOL

123 - 202.21.113.1712019-02-07 15:45:40

manaid hulgain AIRHILOOGCHID ZONDOO SHD DINZAAVRIIN YAS BOL

123 - 202.21.113.1712019-02-07 15:45:40

manaid hulgain AIRHILOOGCHID ZONDOO SHD DINZAAVRIIN YAS BOL