“Барселон” талбай дээрээ “Реал”-ыг барсангүй


Испанийн шилдэг хоёр баг буюу Мадридын “Реал”, Каталоны “Барселон”-ы хоорондын тоглолтыг “Эл класико” гэж нэрлэдэг бөгөөд дэлхий даяар хөлбөмбөг сонирхогчид үзэж сонирхдог билээ.

Тус хоёр баг Испанийн цомын тэмцээний хагас шигшээд учраа таарсан бөгөөд эхний тоглолт Барселон хотын алдарт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо. Зочин баг тоглолт эхлээд удаагүй байхад 6 дахь минутад Лукас Васкесын гоолын ачаар тэргүүлж эхэлжээ. Талбайн эзэд тоглолтын хоёрдугаар үед л тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. “Барселон”-ы 21 настай бразил довтлогч Малком “Реал”-ын хаалганд бөмбөг оруулжээ.

Ийнхүү “Барселон” талбай дээрээ “Реал”-ыг барсангүй. Хариу тоглолт Мадридад энэ сарын 27-нд болно.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих