“Пари Сен Жермен” энэ улиралд анх удаа хожигдлоо


Францын АШТ-ий 23 дахь тойрогт “Лион” талбай дээрээ “Пари Сен Жермен”-ийг 2:1-ээр хожжээ. Үүүнээс өмнө “Пари Сен Жермен” 21 тоглолтод дараалан хожигдолгүй 18 ялж, хоёр тэнцээд байсан юм.

Тоглолтын 79 дэх минутад талбай дээр Оросын “Зенит” багаас 47 сая еврогоор шилжиж ирсэн аргентин хагас хамгаалагч Паредес анх удаа гарч иржээ.

"Лион" – "ПСЖ" – 2:1 (1:1)

Гоолууд: Ди Мариа, 7 (0:1). Дембеле, 33 (1:1). Фекир, 49 – пеналти (2:1).

"Лион": Антони Лопеш, Марселу, Денайер, Дюбуа, Менди, Депай, Фекир, Ауар (Тузар, 65), Ндомбеле, Дембеле, Траоре (Корне, 76).

"ПСЖ": Ареола, Дани Алвес, Тиагу Силва, Бернат (Диаби, 86), Маркиньюс, Кимпембе (Паредес, 79), Керер, Дракслер, Кавани (Шупо-Мотинг, 79), Ди Мариа, Мбаппе.

Б.Туг

Сэтгэгдэл бичих