Хөлбөмбөгчин Эмилиано Салагийн нисч явсан онгоцыг илрүүлжээ


Английн премьер лигийн “Кардифф Сити” багийн аргентин тоглогч Эмилиано Салагийн Франын Нантаас Вэйлсийн Кардифф хот руу нэгдүгээр сарын 22-нд нисч яваад радараас алга болсон хөнгөн моторт “Piper PA-46 Malibu” онгоцыг Ла Маншийн хоолойн ёроолоос илрүүлсэн тухай “SkyNews” агентлаг мэдээллээ.

Эрлийн ажиллагаанд оролцож байсан “FPV Morven” хөлөг онгоц сүйрсэн онгоцыг илрүүлсэн бөгөөд энэ тухай Эмилиано Сала ба нисгэгч Дэвид Айбботсон нарын ар гэрт мэдэгджээ.

Кардиффт газардахаас цаг орчмын өмнө “Piper PA-46 Malibu” онгоц радарт харагдахаа больсон бөгөөд Эмилиано Сала гар утсаараа онгоц сүйрч болзошгүй тухай дуут илгээмж явуулж амжсан аж. Түүнчлэн Дэвид Айбботсон зорчигч тээвэрлэх лицензгүй байсан нь тогтоогджээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих